БНХАУ-аас 4000 жилийн өмнөх үед хамаарах үр тарианы агуулахууд олджээ

БНХАУ-аас 4000 жилийн өмнөх үед хамаарах үр тарианы агуулахууд олджээ

БНХАУ-ын төв нутгийн Хэнань мужаас 4000 орчим жилийн өмнөх үед хамаарах үр тарианы 28 агуулахын үлдэгдэл олджээ. Археологичид тэдгээрийг үр тариа агуулах зориулалт бүхий хамгийн эртний байгууламжуудын тоонд орно гэж үзэж байна.

Хэнань мужийн Жоукоу хотод өнгөрсөн оны долоодугаар сараас эхлүүлсэн малтлагын үеэр үр тарианы агуулахуудыг олжээ. Археологичид олдворын доод хэсгээс улаан буудай, шар будааны үлдэгдэл олсон тул үр тариа агуулж байсан газар хэмээн тодорхойлжээ.

“Радио-карбон шинжилгээгээр үр тарианы агуулахуудыг Ся улсын /МЭӨ 2070-МЭӨ 1600/ үед хамааруулж болохыг тогтоосон” гэж Хэнань мужийн Соёлын өв, археологийн хүрээлэнгийн судлаач, малтлага ажлыг ахлан явуулсан Цао Яньпэн мэдээлсэн байна.

Эдгээр үр тарианы агуулах нь эртний Хятадын үр тариа хадгалах менежмент, татварын тогтолцооны судалгаанд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Буриад дахь "COVID-19"-ийн тохиолдол ОХУ-ын бүс нутаг дотор хамгийн дээд түвшинд хүрчээ 2020-11-24

Манжуур хотын бүх оршин суугчдыг коронавирусний шинжилгээнд хамруулж байна 2020-11-24

“Tesla” компанийн ерөнхий захирал Илон Маск тэрбумтнуудын жагсаалтад Билл Гейтсийг гүйцэж түрүүлжээ 2020-11-24

Хятад улс коронавирусний улмаас хэдэн зуун нислэгээ цуцаллаа 2020-11-24

Япон, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзжээ 2020-11-25

БНХАУ-аас 4000 жилийн өмнөх үед хамаарах үр тарианы агуулахууд олджээ 2020-11-25

Домогт хөлбөмбөгчин Диего Марадона таалал төгсжээ 2020-11-26

Ши Жиньпин Жо Байденд баяр хүргэжээ 2020-11-26

Өвөр Монголд дотоодод халдварласан есөн тохиолдол илэрчээ 2020-11-26

Брюс Ли 1940 оны энэ өдөр АНУ-ын Сан Франциско хот дахь хятад хороололд мэндэлжээ. 2020-11-27

Москвагийн оршин суугчдын тал орчим хувь нь коронавирусний дархлаатай 2020-11-27