Солонгосын хойгт энх тайвныг цогцлоох чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллана

Солонгосын хойгт энх тайвныг цогцлоох чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллана

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Солонгосын хойгт энх тайвныг цогцлоож, дайныг дуусгавар болгох чиглэлд БНХАУ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллана гэж пүрэв гарагт хэлснийг Хөх ордон уламжилжээ.

Мүн Жэ Ин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзах үеэрээ ийнхүү хэлжээ. БНСУ-д лхагва гаргийн орой хүрэлцэн ирсэн Ван И, коронавирусний цар тахлыг давах туулсны дараа хоёр талын түншлэлийн харилцаа улам бэхжинэ гэдгийг онцлон хэлсэн байна.

Тэрбээр мөн БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Кюн Ватай уулзаж, хоёр талын харилцааг бэхжүүлж, БНАСАУ-тай өрнүүлэх цөмийн хэлэлцээ, коронавирусний цар тахал зэрэг бүс нутаг, олон улсад тулгамдаж буй асуудлуудыг зохицуулах чиглэлд хамтран ажиллахаа амлажээ.

Мөн талууд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний БНСУ-д хийх айлчлалын талаар хэлэлцэхээр тохиролцжээ. Ши Жиньпин БНСУ-д энэ оны эхээр айлчлахаар төлөвлөж байсан боловч цар тахал дэгдсэний улмаас хойшлуулсан билээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 382-оор нэмэгдэж нийт 31735-д хүрэв 2020-11-25

Монгол улс, БНСУ-ын засгийн газар хоорондын хамтарсан хорооны V хуралдаан болов 2020-11-25

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 583-аар нэмэгдэж нийт 32,318-д хүрэв. 2020-11-26

БНАСАУ-тай яриа хэлэлцээгээ урагшлуулахад туслахыг уриалжээ 2020-11-26

Хойд Солонгосын гимнастикч 3 метр хашааг давж зугтжээ 2020-11-26

Солонгосын хойгт энх тайвныг цогцлоох чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллана 2020-11-27

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 525-аар нэмэгдэж нийт 32887-д хүрэв 2020-11-27

БНАСАУ-БНХАУ-ын худалдаа 70 гаруй хувиар буурчээ 2020-11-27

БНСУ-ын эрх баригчид иргэддээ нэмж мөнгөн тусламж үзүүлж магадгүй 2020-11-27

БНСУ-д өнөөдрийн байдлаар халдвар авсан 27103 хүн эдгэрч, 516 хүн нас баржээ.  2020-11-27

Хойд Солонгос Өмнөдийн эмийн үйлдвэрүүдэд цахим халдлага үйлдэхээр завджээ. 2020-11-27