Монгол, Канадын Гадаад хэргийн сайд нар утсаар ярив

Монгол, Канадын Гадаад хэргийн сайд нар утсаар ярив

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Канад Улсын Гадаад хэргийн сайд Франсуа Филипп Шомпань нар 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдөр утсаар ярьж, хоёр талын харилцаа, олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Сайд Н.Энхтайван Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л чиглэлээр идэвхтэй өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, Канадын Засгийн газар “Ковид-19” цар тахлын халдвартай тэмцэх, вакцин гаргах, вакцины тэгш хүртээмжийг бий болгох зэрэг асуудлаар олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд манлайлж ажиллаж байгаад баяр хүргэж, хамтран ажиллахын чухлыг тэмдэглэв. Мөн Канадад аж төрж буй монголчуудад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлэв.

Ноён Франсуа Шомпань Канад Улс нь Монголын уул уурхайн салбар дахь хамгийн том хөрөнгө оруулагч болсондоо баяртай байгааг тэмдэглэж, Ковид-19 цар тахлыг хяналтдаа байлгаж, хүний амь эрсдээгүй байгаад баяр хүргэв. Сайд нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа ийнхүү өргөн хүрээнд хөгжиж ирснийг тэмдэглэж, цаашид ололт амжилтаа улам бататган бэхжүүлж, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө байгаагаа нотлов.

ЭХ СУРВАЛЖ: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Төсвийн хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тогтоол баталлаа 2020-12-04

Гадаадын иргэн, харьяатын газар цахимаар үйлчилж байна 2020-12-04

Т.Мөнхсайхан: Халдвар гараагүй аймгуудад халдвар зөөвөрлөгдөн тархахаас сэргийлэн ажиллаж байна 2020-12-04

Товчоодоор хот руу 4402 зорчигч нэвтэрч, 9484 иргэн гарсан байна 2020-12-04

Баянгол дүүргийн 20 мянган өрхөөс “COVID-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээ авна 2020-12-04

Монгол, Канадын Гадаад хэргийн сайд нар утсаар ярив 2020-12-04

УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв 2020-12-04

Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн батлав 2020-12-04

Ерөнхий сайдын зөвлөхийн өрөөнд НУУЦ КАМЕР суурилуулсан байжээ 2020-12-04

Нууц камерыг нэг жилийн өмнө IT инженер Б гэгч тавьсан нь тогтоогдсон 2020-12-04

Ломбардуудад зээлдэгчийн эд зүйлийг борлуулахгүй байх ЗӨВЛӨМЖ хүргэв 2020-12-04