Их Британи “Pfizer”-ийн вакциныг ашигласан анхны улс болно

Их Британи “Pfizer”-ийн вакциныг ашигласан анхны улс болно

Их Британи “Pfizer-BioNTech” компанийн гарган авсан коронавирусний вакциныг ашигласан анхны орон болно гэж тус улсын Засгийн газар мэдээллээ. “Эхний тунгуудыг эмнэлгийн ажилтнууд, 80-аас дээш насны иргэдэд мягмар гаргаас тарьж эхэлнэ” гэж Их Британийн Эрүүл мэндийн үндэсний газраас мэдээлжээ. Эхний долоо хоногт 800 мянга орчим тун вакцин тарих төлөвтэй байна.

Их Британи “Pfizer-BioNTech”-ийн вакциныг яаралтай тусламжийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг өнгөрсөн долоо хоногт олгосон юм. АНУ-ын хувьд энэ сарын сүүлээр зөвшөөрөл өгч магадгүй байгаа юм. Уг вакцинаас Их Британи 40 сая тунг захиалжээ. Нэг хүнд хоёр тун вакцин хийх шаардлагатай тул түүгээр 67 сая орчим хүн амын 20 саяыг вакцинжуулах боломжтой ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.