Даваа гаригт 15 мянга гаруй иргэн татварын цахим үйлчилгээ авчээ

Даваа гаригт 15 мянга гаруй иргэн татварын цахим үйлчилгээ авчээ

Татварын Ерөнхий газрын татварын орлогын гүйцэтгэлийн мэдээгээр энэ сарын 7-нд 6629 татвар төлөгчөөс 2,2  тэрбум төгрөгийн татварын орлого төсөвт оржээ.  Үүнээс улсын төсөвт 1,5  тэрбум, Нийслэл, дүүргийн төсөвт 340 сая, аймаг болон сумын төсөвт 347 сая төгрөгийн татварын орлого оржээ. 

Энэ өдрийн татвар төлөгчдөөс хамгийн их  буюу  332 сая төгрөгийн татварыг “ЗУНМЕН” ХХК төлжээ.  Гуравдугаар улирлын ААНОАТ-ын тайлангаа аж ахуйн нэгжүүд  100 хувь ирүүлсэн бол НӨАТ-ын 11 дүгээр сарын тайлангийн ирц 10,3  хувьтай байв. 

Өнгөрсөн 24 цагт 15509 иргэн цахимаар татварын үйлчилгээ авчээ. Тодруулбал, шинээр татвар төлөгчөөр 4 аж ахуйн нэгж, 3200 хувь хүн бүртгүүлж, 2262 хүсэлт нэмж ирүүлснээр бэлэн байдлын үед татварын албанд 10275 хүсэлт ирж үүнээс 8236 хүсэлтийг шийдвэрлэжээ.  Лавлагаа тодорхойлолтыг 809 хуулийн этгээд, 979 иргэн авав. 

Зөвлөгөө өгөх 1800-1288 утсанд 1626 иргэн хандснаас 1595 татвар төлөгчид зөвлөгөө өгч, аймаг, нийслэл дүүргийн татварын албад өөрийн албан ёсны цахим хаягаар иргэдэд үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

"COVID-19"-ийн вакцины асуудлаар Ч.Хүрэлбаатар Элчин сайд нартай ярилцав 2020-12-08

Галт тэргэнд ачаа шилжүүлэн тээвэрлэх тохиролцоонд хүрчээ 2020-12-08

Монгол орны хөгжилд XVI чуулга уулзалт зохион байгуулагдав 2020-12-08

БОАЖЯ үйл ажиллагаагаа цахимаар хэвийн үргэлжлүүлж байна 2020-12-08

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Валютын зохицуулалтын хуулийг даруй хэлэлцэхийг хүслээ 2020-12-08

Даваа гаригт 15 мянга гаруй иргэн татварын цахим үйлчилгээ авчээ 2020-12-08

Баянгол дүүргийн хэмжээнд “НЭГ ӨРХ-НЭГ ИРГЭН” шинжилгээг 20000 гаруй өрхийг хамруулахаар болсон. 2020-12-08

Улсын хэмжээнд халдварын НЭГ ТОХИОЛДОЛ бүртгэгдлээ 2020-12-08

ЭХЭМҮТ-д 33 хүүхэд шинээр мэндэлжээ 2020-12-08

“Дэлхийн шилдэг 12 баг”-т Монголын эрэгтэй 3х3 сагсан бөмбөмбөгчид багтав 2020-12-08

Д.Нарангэрэл: Аж ахуйн нэгж, байгууллагууд ариутгалыг өөрсдөө хийх журамтай 2020-12-08