Даваа гаргаас хэвийн ажиллах 34 байгууллгын нэрс

Даваа гаргаас хэвийн ажиллах 34 байгууллгын нэрс

Засгийн газрын өнөөдрийн \2020.12.09\ хуралдаанаас Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулж, ирэх даваа гараг буюу 12-р сарын 14-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргалаа.

Иймээс дараах 34 салбарын үйл ажиллагааг нээхээр болж байгааг Нийслэлийн Онцгой комссын дарга, Хотын захирагч Д.Сумъяабазар танилцууллаа. Түүнчлэн  саун, массаж, бар цэнгээний газар, алжаал тайлах төвүүдийг эхний ээлжинд нээх шаардлааггүй гэж үзсэн байна.

Үйл ажиллагааг нь нээх 34 салбар

  1. Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
  2. Барилгын материалын худалдаа
  3. Модны зах
  4. Авто техникийн зах
  5. Ресторан
  6. Кафе
  7. Цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын дэргэдэх цайны газрууд/
  8. Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар
  9. Хүргэлтийн хоол
  10. Кофе шоп
  11. Хувцас захиалга, засвар 
  12. Гутал захиалга засвар
  13. Гэр ахуйн тавилгын захиалга, засвар үйлчилгээ
  14. Ахуйн электроник, цахилгаан хэрэгслийн засвар
  15. Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга засвар
  16. Цүнх захиалга, засвар
  17. Нүдний шил захиалга, засвар
  18. Цоож, түлхүүр засвар
  19. Цаг засвар
  20. Хими цэвэрлэгээ, угаалга
  21. Гэрэл зураг
  22. Айл нүүлгэх үйлчилгээ
  23. Эд бараа түрээслэх үйлчилгээ
  24. Нийтийн бие засах
  25. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /автомашин, эд зүйлс/
  26. Авто засвар /агрегат, кузов/
  27. Дугуй засвар
  28. Автомашины угаалга
  29. Автомашины доторлогоо
  30. Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг аккуммулятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа
  31. Авто зогсоол /битүү, ил/
  32. Нийтийн байрны үйлчилгээ
  33. Барилга засвар
  34. Такси үйлчилгээ гэсэн 34 чиглэлийн үйл ажиллагааг нээх юм. 

Тусгай нөхцөл шаардах үйлчилгээний салбарууд:

/Хүн хоорондын зай барих, халдвар авахгүй байх талаас нь зохицуулах шаардлагатай газрууд/

  1. Авто техникийн зах
  2. Ресторан
  3. Кафе
  4. Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар
  5. Хүргэлтийн хоол
  6. Таксины үйлчилгээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.