Төмөр замчдын тэмцээнд оросууд оролцоогүй гэдгийг цагдаагийн байгууллага тогтоов

Төмөр замчдын тэмцээнд оросууд оролцоогүй гэдгийг цагдаагийн байгууллага тогтоов

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн сарын 24-нд мэдээлэл хийхдээ Дархан хотод болсон төмөр замчдын тэмцээнд ОХУ-ын иргэд оролцсон гэж ташаа мэдээлэл олон нийтэд түгээсэн нь ихээхэн хэл ам дэгдээсэн асуудал болж хувирсан.

Энэхүү асуудалтай холбогдуулан “Улаанбаатар төмөр зам” ХНН мэдэгдэл гаргахдаа 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Улсын Онцгой Комиссын №29 дүгээр хурлын 7.1 дэх хэсэгт заасан “Соёл, урлаг, олон нийтийн арга хэмжээ, худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, бизнесийн үйл ажиллагааг дэмжих” чиглэлийн дагуу  “Дархан өртөө” байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан төмөр замчдын дунд тэмцээн, уралдаан, соёлын үйл ажиллагааг зохион байгуулахад “Улаанбаатар төмөр зам” ХНН-т ажиллаж байгаа ОХУ-ын мэргэжилтнүүд болон ОХУ-ын иргэд оролцоогүй болохыг албан ёсоор мэдэгдсэн боловч асуудлыг хууль, хүчний байгууллага шалгахаар болсон юм. 

Тэгвэл энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаад ташаа мэдээлэл болохыг тогтоосноо Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Я.Содбаатарт мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БГД-ийн зорилтот бүлэгт хүнсний багцын дэмжлэг хүргэнэ 2020-12-10

Т.Мөнхсайхан: Халдварын хоёр дахь давлагаа эхлэх магадлалтай байна 2020-12-10

Халдвар таваар нэмэгдэж, Улаанбаатар хотод халдварын тоо 132 боллоо 2020-12-10

ХӨСҮТ-ийн лабораторийн ачаалалыг зохицуулж, хүний нөөцийг нэмэгдүүлнэ 2020-12-10

Бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх сараас 1.5 хувиар өсжээ 2020-12-10

Төмөр замчдын тэмцээнд оросууд оролцоогүй гэдгийг цагдаагийн байгууллага тогтоов 2020-12-10

Иргэний нисэхийн салбарын онцгой 4 цэгт дээрх ариутгалын хаалгыг суурилуулжээ. 2020-12-10

Товчоодоор хот руу 5880 иргэн нэвтэрч, 15785 зорчигч гарсан байна 2020-12-10

“Нэг өрх, нэг иргэн” шинжилгээнд 70838 иргэнийг хамруулжээ 2020-12-10

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2021-2025 онд хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөөг ТУЗ-д хүргүүллээ 2020-12-10

Хэрэглэгчдийн гомдлын дагуу "Скаймедиа"-тай цахим хурал хийхээр болжээ 2020-12-10