БЗД-ийн эмнэлэгт ХАЛДВАР илэрч, ХӨСҮТ рүү шилжүүллээ
Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Өнөөдөр (2020.12.16) үдээс хойш тус эмнэлгийн Насанд хүрэгчдийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан нэг хүнээс PCR шинжилгээгээр эерэг гарч, ХӨСҮТ рүү авч явжээ.
Одоогоор дүүргийн эмнэлгийн эмч, ажилчдыг гадагш гаргахгүй, хөл хорио тогтоогоод байна. Эмч, өвчтнүүдээс PCR шинжилгээ авсан бөгөөд хариуг хүлээж байгаа аж.
Эрүүл мэндийн сайд тушаал гаргаж, бүх шатны эмнэлэгт байгаа өвчтөнүүдээс коронавирусний шинжилгээ авч байхыг үүрэгдсэн. Энэ дагуу бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр ирсэн хүмүүсийг бүгдийг нь шинжилгээнд хамруулж байх ёстой. БЗД-ийн Нэгдсэн эмнэлгийн хувьд тухайн иргэнээс өмнө нь хэзээ шинжилгээ авсан, тухайн өвчтөн хэзээ хэвтсэн, хаанаас халдвар авсан байх вэ зэрэг асуултын хариу одоогоор тодорхойгүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.