Орон нутгийн иргэдийг гаргах хугацаа маргааш дуусна

Орон нутгийн иргэдийг гаргах хугацаа маргааш дуусна

Засгийн газар, Онцгой комиссын шийдвэрийн дагуу Улаанбаатар хотод байгаа орон нутгийн харьяалалтай иргэдийг 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний 06.00 цагаас  арванхоёрдугаар сарын 18-ны 06.00 цаг хүртэл буюу дөрөв хоногийн хугацаанд хотоос гаргах шийдвэр гаргасан билээ. 

Иргэд PCR шинжилгээ заавал өгсөн байх ёстой.

Үүнээс гадна арванхоёрдугаар сарын 24 хүртэлх хугацаанд хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автотээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн явуулна.

Бусад тохиолдолд хотоос аймаг, сум чиглэсэн хөдөлгөөний хязгаарлалт дээрх хугацаанд хэвээр үргэлжилнэ.

"Ковид-19"-ийн халдвар гараагүй аймаг, сумаас Улаанбаатар хот руу ирэх иргэд асуумж бөглөнө. Халдвартай аймаг, сумаас ирэх бол PCR шинжилгээ өгөх ёстой, тухайн орон нутагт PCR аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх ёстой юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.