"Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 80809 тохиолдол бүртгэгдсэнээс 2759 нь нас барсан байна.

"Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 80809 тохиолдол бүртгэгдсэнээс 2759 нь нас барсан байна.

Шинэ төрлийн вирусын халдвар олон улсад дэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас өдөр бүрийн 11.00 цагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байгаа билээ.

Сүүлийн үед эрчимтэй тархаад байгаа БНСУ-ын хувьд халдварын тохиолдол 1146-д хүрчээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан Н.Ариунтуяа "Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 80809 тохиолдол бүртгэгдсэнээс 2759 нь нас барсан байна. Сүүлийн өдрүүдэд БНСУ, Япон, Кувейт, Иран, Ирак зэрэг орнуудад халдвар гарч, нас баралт нэмэгдлээ. ДЭМБ-аас бол цар тахлын хэмжээнд хүрээгүй байна гэж үзэж байгаа. БНХАУ-аас гадна хэд хэдэн улс орнуудад голомтлон халдварлаж байна” гэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.