Г.Ариунбуян: Халдвар гарсан аймгийн иргэдээс шинжилгээний бичиг шаардана

Г.Ариунбуян: Халдвар гарсан аймгийн иргэдээс шинжилгээний бичиг шаардана

Хотоос гарах хөдөлгөөнийг арванхоёрдугаар сарын 18-ны 06:00 цагаас эхлэн хааж, арванхоёрдугаар сарын 24 хүртэлх хугацаанд уг шийдвэр хэрэгжих юм. 

Ингэхдээ хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автотээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн хотоос гаргах юм.

Энэ талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Орон нутгийн иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны 06.00 цагт хүртэл Улаанбаатар хотоос явуулна. Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа. Хүндэтгэн үзэх шалтгаантай, эрүүл мэнд, буяны, ачаа тээвэр буюу түлш шатахуун, хүнс, малын тэжээл гэх мэт ачаа тээвэр тээвэрлэж буй жолооч нар PCR шинжилгээ өгсөн бол хотоос гарах эрхтэй. Хот руу ирэх зорчигчдын хувьд халдвар бүртгэгдсэн аймгийнхан заавал шинжилгээний бичигтэй байна. Халдвар бүртгэгдээгүй аймгийнхан асуумж бөглөөд, нэвтрэх боломжтой. Уул уурхайн компанийн ээлж солих ажлыг 10 хоногийн өмнө зохион байгуулсан. Одоо дараагийн ээлжийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас нэгдсэн зохион байгуулалтаар явуулна" гэлээ. 
 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.