Цахилгааны хэрэглээний ачаалал 36 МВт-аар буурчээ
ЭХЯ-наас эрчим хүчний системийн хоногийн хэрэглээ, ачааллын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчимч хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргалын мэдээлснээр уржигдар буюу 12 дугаар сарын 15-нд эрчим хүчний системийн хамгийн дээд ачаалал 1308 МВт болж өссөн бол өчигдөр 12 дугаар сарын 17-нд 1272 МВт болж, хэрэглээний ачаалал 36 МВт-аар буурчээ.
Мөн оргил ачааллын үед ОХУ-аас авч буй эрчим хүчний импортын хэмжээ 208 МВт болж буурчээ. Энэ нь 12 дугаар сарын 15-нд авч байсан эрчим хүчээс 44 МВт-аар цөөрчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.