Улаанбаатарт өдөртөө 28 хэм хүйтэн

Улаанбаатарт өдөртөө 28 хэм хүйтэн

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна.

2020 оны 12 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Орхон-Сэлэнгийн сав газар болон Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 34-39 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 20-25 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 26-28 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 27-29 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 27-29 хэм хүйтэн байна.


2020 оны 12 дугаар сарын 30-наас 2021 оны 1 дүгээр сарын 3-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

31-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 1 дүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 31-нд Алтайн салбар уулс болон Дорнод-Монголын тал нутгаар, 1-2-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,  Идэр, Тэс  голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 34-39 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна. 31-нд нутгийн баруун хэсгээр, 1-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийслэлийн 2020 оны “Хөдөлмөрийн аварга”-ууд тодорлоо 2020-12-28

Автомашины "азын" улсын дугаарыг дуудлага худалдаагаар борлуулахаар болжээ. 2020-12-28

ХЗБХ: Хуулийн төслийг оны дараа хэлэлцэх АН-ын бүлгийн саналыг хүлээн авлаа 2020-12-28

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Европын Холбооны Элчин сайдтай цахим уулзалт хийв 2020-12-28

БНХАУ-ын ӨМӨЗО-оос хандивласан барааг Монголын талд бүрэн хүлээлгэн өгөв 2020-12-28

Улаанбаатарт өдөртөө 28 хэм хүйтэн 2020-12-29

ДОРНЫН ЗУРХАЙ: Буян номын үйлийг эхлэхэд сайн хэмээжээ 2020-12-29

ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхэн хайраар дүүрэн байна 2020-12-29

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр 2020-12-29

УОК: Өнгөрсөн 28 хоногт халдвар илрээгүй аймгуудад хөл хорионы зэрэглэлийг нэмэхгүй 2020-12-29

Монголын Залуучуудын Холбооноос талархлаа илэрхийлж, шилдэг залуусын шагналыг гардуулан өглөө. 2020-12-29