“Ган үзэг 2020” сэтгүүл зүйн салбарын шилдгийн шалгаруулалт эхэллээ
“Ган үзэг 2020” сэтгүүл зүйн салбарын оны шилдгийн шалгаруулалт эхэллээ.
ЗОРИЛГО: Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх
ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ: “Шилдэг сэтгүүлч”, "Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” номинацаар шилдгийг тус, тус шалгаруулна. Ковид-19 корона вирусийн халдвар тархалтаас сэргийлэх хөл хорионы дэглэмээс шалтгаалан шилдгийг шалгаруулах номинаци, журамд өмнөх жилийнхээс өөрчлөлт орсны зэрэгцээ шалгаруулалтыг цахимаар зохион байгуулж байна.
ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА
-
Шилдэг телевиз - 1
-
Шилдэг радио - 1
-
Шилдэг мэдээллийн сайт - 1
-
Шилдэг сонин - 1
-
Шилдэг сэтгүүл - 1
-
Орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл - 1
ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ
-
Телевизийн шилдэг сэтгүүлч - 1
-
Радиогийн шилдэг сэтгүүлч - 1
-
Сонины шилдэг сэтгүүлч -1
-
Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч-1
-
Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч-1
-
Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч - 1
-
Орон нутгийн шилдэг сэтгүүлч - 1
-
Шилдэг редактор - 1
-
Шилдэг менежер - 1
-
Шилдэг судлаач - 1
ТАВИГДАХ ШААРДЛАГА
-
Нэр дэвшиж буй сэтгүүлч, бүтээл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын үзүүлэлт нь тухайн оных байна.
-
Нэр дэвшүүлэхдээ тухайн редакци, байгууллагын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн хуралдааны тэмдэглэлийг хавсарган ирүүлнэ.
-
Нэр дэвшсэн сэтгүүлчдийн иргэний үнэмлэхийн хуулбар, тус салбарт ажилласан түүхийг заавал хавсаргасан байна.
-
Нэр дэвшүүлж буй үндэслэлд тухайн сэтгүүлч, ажилтан, бүтээл, байгууллагын ажлын шинэлэг байдал, сэтгүүлзүйн мэргэжлийн түвшин, МСНЭ-ийн гишүүнчлэл, татвар төлөлтийн байдлыг заавал тодруулан дурдсан байна.
-
Нэр дэвшсэн бүтээл, сэтгүүлч, ажилтан, байгууллагын шалгаруулалтыг дараах хэлбэрээр шалгаруулна.
-
Мэргэжлийн экспертүүдийн санал дүгнэлт 40 хувь
-
Салбарын мэргэжлийн холбоодын санал дүгнэлт 30 хувь
-
МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн санал 30 хувь
-
НЭР ДЭВШИГЧДИЙН БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:
Сүхбаатар дүүрэг. 11-р хороо. 7-р хороолол. Ногоон нуурын 101. Pro ONE оффис төв. 503 тоот. Утас: 11-330948, 94111727
И-Мэйл: mseonline@yahoo.com, msneonline@gmail.com
НЭР ДЭВШҮҮЛЭХ ХУГАЦАА:
2020 оны арванхоёрдугаар сарын 29-нөөс 2021 оны нэгдүгээр сарын 13-ны 18:00 цаг хүртэл хүлээн авна.
Шилдгүүдийг МСНЭ үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан 2021 оны нэгдүгээр сарын 16-нд зарлана.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН АЖЛЫН АЛБА
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.