32 байгууллагын 5970 гаруй ажилтан, түрээслэгчдийн 50 хувийг PCR шинжилгээнд хамрууллаа.

32 байгууллагын 5970 гаруй ажилтан, түрээслэгчдийн 50 хувийг PCR шинжилгээнд хамрууллаа.

КОВИД-19 халдварын эмнэлзүйн шинж тэмдэггүй тохиолдол нь олон хүнийг халдварлуулж тараах аюултай байдаг. Иймд SARS-CoV2 вирусийн чимээгүй тархалтаас урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор өргөтгөсөн шинжилгээг зохион байгуулж, тогтмол тандалт хийж байна.

Эрүүл мэндийн сайдын 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн А/583 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор НЭМҮТ нь НОК-той хамтран коронавируст халдварын үед идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хүнсний зах, худалдааны төвүүдэд “Байгууллагад суурилсан идэвхтэй тандалт”-ыг зохион байгууулж байгаа. 

Энэ ажлын хүрээнд дүүргийн онцгой комисс, эрүүл мэндийн газар, ДЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, зах, худалдааны төвийн удирдлагууд хамтран ажил, үйлчилгээгээ явуулж буй 32 байгууллагын 5970 гаруй ажилтан, түрээслэгчдийн 50 хувийг PCR шинжилгээнд хамрууллаа.

Цаашид НЭМҮТ-ийн КОВИД-19 өргөжүүлсэн тандалтын багийн зөвлөмжийн дагуу дүүргийн онцгой комисстой хамтран олон хүн цугладаг байгууллага, эрүүл мэндийн ажилтнуудыг долоо хоног бүр шинжилгээнд хамруулж, тогтмол тандалт хийх юм.

Эх сурвалж: ЭМЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хангамж дундын баазад 1364 тонн сайжруулсан шахмал түлшний дүүргэлт хийлээ 2021-01-03

Дэглэм зөрчиж, АРХИ худалдсан хүмүүст хатуу хариуцлага хүлээлгэнэ 2021-01-03

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд зарим иргэдийг тусгаарлан, хяналтанд авчээ.  2021-01-03

Нийгмийн даатгалын ерөнхий газраас дараах мэдээллийг хүргэж байна. 2021-01-03

Бага, дунд ангийн сурагчдад зориулсан “Теле хичээл контент” энэ сарын 4-нд эхэлнэ 2021-01-03

32 байгууллагын 5970 гаруй ажилтан, түрээслэгчдийн 50 хувийг PCR шинжилгээнд хамрууллаа. 2021-01-03

Улаанбаатарт 21-23 хэм хүйтэн байна 2021-01-04

ДОРНЫН ЗУРХАЙ: Дархны үйлд сайн сайн хэмээжээ 2021-01-04

ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынхан бодож байснаасаа ч илүү азтай байна. 2021-01-04

УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлав 2021-01-04

Орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүй дараах шинжилгээний төвүүдээр үйлчлүүлэх боломжтой 2021-01-04