Татварын ерөнхий газар энэ оныг "Татварын боловсролын жил" болгон зарлажээ.

Татварын ерөнхий газар энэ оныг "Татварын боловсролын жил" болгон зарлажээ.

Татварын ерөнхий газар энэ оныг "Татварын боловсролын жил" болгон зарлажээ. Тодруулбал, 2021 онд татвар төлөгч нарыг цахим хэрэглээнд сургаж дадуулах, иргэдийн татварын талаарх ойлголт мэдлэг, мэдээллийн хүртээмжийг сайжруулах чиглэлд анхаарч ажиллах болсон талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал мэдэгдлээ. 

Монголын татварын алба өнгөрсөн 2020 онд "Цахим татварын жил"-ийн хүрээнд үйл ажиллагаагаа 100 хувь цахим болгож, "COVID-19"-ийн халдварын үеийн эдийн засгийг татварын бодлогоор дэмжих, хөнгөлөлт чөлөөлөлтийн хуулиудыг хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа олон улсын татварын байгууллагын сайн туршлагыг нэвтрүүлсэн он байсныг онцолж байна.

Судалгаагаар татвар төлөгчид татварын хууль тогтоомжоо сайн судалж мэддэггүй, нягтлан бодох бүртгэлийг зөв хөтөлж тайлагнадаггүйгээс татвартай холбоотой зөрчил гаргаж, хүү, торгууль, алданга төлөх зэргээр давхар үргүй зардал гаргадаг байдаг. Энэ байдлаас гарах нь иргэд, татвар төлөгч нарт татварын боловсролыг олгох явдал гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хакүхо М.Даваажаргал коронавирусний халдвар авчээ 2021-01-05

Коронавирусний тандалт, илрүүлэг шинжилгээнд 10 946 хүн хамрагджээ 2021-01-05

Иргэдийн анхааралд: Гадаад харилцааны яамны Консулын газар иргэдэд хүргэх үйлчилгээг дараах хэлбэрээр үзүүлнэ. 2021-01-05

Товчоодоор 1225 автомашин нэвтэрч, 964 тээврийн хэрэгсэл гарчээ 2021-01-05

Малын хөлийн татвараас 7 дугаар сарын 1 хүртэл чөлөөлөх чиглэл өгчээ 2021-01-05

Татварын ерөнхий газар энэ оныг "Татварын боловсролын жил" болгон зарлажээ. 2021-01-05

Шаардлагагүй тохиолдолд халдварын эрсдэлтэй газруудад очихгүй байхыг анхааруулж байна 2021-01-05

Орхон аймгийн Баян-өндөр сумын Ковид-19 халдварын кластер голомт хумигдлаа 2021-01-05

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх дулааны цахилгаан станцуудад ажиллалаа 2021-01-05

Улаанбаатарт өдөртөө 28 хэм хүйтэн 2021-01-06

ДОРНЫН ЗУРХАЙ: Хишиг даллага дуудуулахад сайн хэмээжээ 2021-01-06