Олимпт оролцох Монголын жүдочдын нэрс ирэх зургаадугаар сарын 28-нд зарлагдана
Токиогийн олимпийн эрхийн байрлалд хүч үзэх манай улсын жүдочид эхнээсээ тодроод байна. Тодруулбал одоогийн байдлаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, гавьяат тамирчин М.Уранцэцэг, Д.Амартүвшин, Г.Болдбаатар, ОУХМ Г.Хэрлэн, Сайед Моллай, Ё.Басхүү, Д.Сумъяа, Л.Отгонбаатар, Л.Сосорбарам, Ц.Цогтбаатар, Г.Одбаяр, Б.Ганхайч, Г.Наранцэцэг, Б.Хорлоодой, Ө.Дүүрэнбаяр, О.Ууганбаатар, Г.Алтанбагана нар багтжээ.
Тэдний эхний тэмцээн энэ сарын 11-13-ны хооронд Катар Улсын нийслэл Доха хотод болох IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооы анхны тэмцээн буюу дэлхийн мастерс юм.
Үүнд таван тивийн 69 орны 398 шилдэг жүдоч өрсөлдөх юм.
Харин Токиогийн олимпийн наадамд оролцох жүдочдын нэрс ирэх зургаадугаар сарын 28-нд албан ёсоор зарлагдана.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.