ЭХЭМҮТ-д өнгөрсөн нэг хоногт 32 хүүхэд төржээ

ЭХЭМҮТ-д өнгөрсөн нэг хоногт 32 хүүхэд төржээ

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн нэг хоногийн мэдээгээр ЭХЭМҮТ-д 32 хүүхэд төржээ.

Энэ оны нэгдүгээр сарын 07-ны өглөөний 09.00 цаг хүртэлх нэгдсэн мэдээлээр яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1488 дуудлага ирснээс 570  нь яаралтай тусламж, 869 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 1792 хүн мэдээлэл авчээ.

Хатуу хөл хорионы энэ үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 2023 хүн үйлчлүүлжээ. Мөн 132 мэс засал амжилттай хийгдсэн бол ГССҮТ-д 128   үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.

Энэ хугацаанд ковидтой холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 дугаарт хоногт 2297 дуудлага ирсэн байна. Үүнээс  29,9 хувь нь УОК-ын шийдвэртэй холбоотой, 66,2 хувь нь урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авсан байна. Иргэд 119 дугаарт холбогдон зөвлөгөө, мэдээллийг 24 цагийн турш үнэ төлбөргүй авч байгаа юм.

Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, гэртээ байж урьдчилан сэргийлээрэй !

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.