Жаргалант суманд “Ковид-19” вирусийн халдвар илэрсэн гэдэг нь худал мэдээлэл
Төв аймгийн Жаргалант суманд “Ковид-19” вирус илэрсэн гэх мэдээлэл цахим орчинд гарсан талаар тус аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой комиссоос мэдэгдэл хийж, худал болохыг танилцуулав. Мөн Жаргалант суманд “Ковид-19” вирусээр өвчилсөн хүнтэй хавьтал байж болзошгүй гэж үзэж буй иргэний шинжилгээний хариу гараагүй байна.
Тус сумаас Улаанбатар хот руу тээвэрлэлт хийдэг хүнсний тээврийн жолооч буюу эрсдэлтэй, өртөмтгий бүлгийн 105 иргэнээс тандалтын зорилгоор PCR шинжилгээ авч ХӨСҮТ рүү хүргүүлжээ. Заамар, Эрдэнэсант сумын хоёр иргэн “Ачтан элит клиник” эмнэлгээр үйлчлүүлээд сумандаа очсон байна. Тодруулбал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-22-нд тус эмнэлгийн дотрын тасагт хэвтэн эмчлүүлсэн нэг иргэн Заамар сумын 3-р багт эмнэлгээс гарсан өдрөө очжээ. Мөн 17-нд нь “Ачтан элит клиник” эмнэлэгт рентген зураг хийлгэсэн хоёр иргэн Эрдэнэсант суманд очжээ.
Эдгээр иргэд болон ойрын хавьтал болсон иргэдээс шинжилгээ авч тусгаарлан шинжилгээний хариуг хүлээж байна.
Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол байхгүй.
Төв аймгийн Онцгой комиссоос Нэгдсэн Эмнэлэгт суурилсан тандалтын судалгаа, шинжилгээ хийж буй.
Мөн эрсдэлтэй бүлэгт тандалтын зорилгоор PSR шинжилгээ хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.