“Twitter” АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хаягийг бүрмөсөн устгах шийдвэр гаргажээ.
“Twitter” АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хаягийг бүрмөсөн устгах шийдвэр гаргажээ.
Д.Трампыг нийгмийн сүлжээгээр дамжуулан иргэдийг хүчирхийлэлд турхирч болзошгүй гэж “Twitter” болгоомжилж байна.
Саналуудыг хулгайлсны улмаас сонгуульд ялагдал хүлээсэн тухай жиргэсэнтэй нь холбогдуулан “Twitter” нэгдүгээр сарын 7-нд Д.Трампын хаягийг түр хугацаанд хаасан. Иймэрхүү зөрчил удаа дараа гаргавал хаягийг нь бүр мөсөн хаана гэдгээ тухайн үедээ мөн мэдэгдсэн байна.
Гэсэн ч нэгдүгээр сарын 8-нд Д.Трамп “Twitter”-т дахин мэдэгдэл хийсээр байжээ. Тухайлбал, нэг жиргээндээ олон сая сонгогчиддоо хүндэтгэлгүй хандахыг зөвшөөрөхгүй гэсэн бол өөр нэгэнд нь Ж.Байдены тангараг өргөх ёслолд очихгүй гэжээ.
Тийнхүү эдгээр мэдэгдлийг “Twitter”-н ажилтнууд дахин эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй гэж үзэж, хаягийг нь бүрмөсөн хаасан байна. Өмнө нь нэгдүгээр сарын 6-нд Капитолын ордонд эмх замбараагүй байдал үүссэн билээ.
Энэ шийдвэрийн хариуд Д.Трамп амаа таглуулмааргүй байна гэдгээ мэдэгдэж, шинэ хаяг нээхээ үгүйсгэсэнгүй. “Twitter”-н зүгээс авсан алхам нь үг хэлэх эрх чөлөөг хааж боогдуулж байна хэмээн тэрбээр мөн мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.