Эрсдэл өндөртэй 18 салбарын үйл ажиллагааг нээхгүй

Эрсдэл өндөртэй 18 салбарын үйл ажиллагааг нээхгүй

УОК-ын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд 2021.01.11-ний 06:00 цагаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихээр боллоо. 

Хүний бөөгнөрөл үүсгэх эрсдэлтэй 18 салбарын үйл ажиллагааг нээхгүй гэсэн захирамжийг Нийслэлийн онцгой комиссоос гаргасан байна. 

1. Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа /бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа, гоо сайхны бараа, гар утасны төвлөрсөн худалдаа, засвар/

2. Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт

3. Бүх төрлийн баар /Диско, караоке, стриптиз, бильярд, паб -энгийн/

4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

5. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар

6. Спортын арга хэмжээ /цанын бааз, заал, бильярд, фитнес, бүжиг, иогийн клуб

7.Саун, бассейн

8.Шашны зан үйл /гандан, сүм хийд, мөргөлийн газрууд

9. Урлаг соёл, үзвэр үйлчилгээний газар

10. Үсчин, гоо сайхан /гоо сайхан, хумс засал/

11. Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв

12. Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал

13. Түргэн үйлчилгээний цэг

14. Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг

15. Нийтийн халуун ус

16. Дуудлагаар гэр цэвэрлэх үйлчилгээ

17. Дүрс бичлэг

18. 5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.