Цагаан сарын баярын бэлтгэл хийхгүй байхыг урьдчилан анхааруулав.
Ирэх даваа гарагаас хөл хорио тодорхой хэмжээнд сулраад ирэхээр Цагаан сарын баярын бэлтгэл хийхгүй байхыг урьдчилан анхааруулав.
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг, "Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн Засгийн газрын тогтоол гарсан. Тиймээс энэ баярыг тэмдэглэхгүй учир гэр бүлийн хүрээнд тэмдэглэх зорилгоор бэлтгэл хангах, аав ээж, ахмадуудынхаараа орох хөдөлгөөн нэмэгдэх эрсдэлтэй гэж Засгийн газар, УОК урьдчилан тооцоолж Цагаан сарын өдрүүдээр хөл хорио, хязгаарлалтыг хийнэ. Даваа гарагаас эхлэн Цагаан сарын бэлтгэл хийхгүй байхыг дахин анхааруулж хэлье. Дэлхийн бүх орон тэмдэглэлт баярын өдрүүдийг хязгаарлаж хөл хорио тавьж байгаа" хэмээн УОК-ын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр хэллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.