Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2021 оны 01 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшиж цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, цас багатай энгэр ээвэр газраар 4-9 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.


2021 оны 01 дүгээр сарын 12-ноос 01 дүгээр сарын 16-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12, 13-нд, 14-нд говийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 24-29 хэм,  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. 15-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд 6 хүнд халдвар илэрчээ. 2021-01-10

Албан байгууллагууд өнөөдрөөс эхлэн цэвэрлэгээ хийж бэлэн байдлыг хангахыг зөвлөв 2021-01-10

ЭХЭМҮТ-д 25 хүүхэд шинээр мэндэлжээ. 2021-01-10

Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаан цахимаар хуралдаж эхэллээ 2021-01-10

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар захирамж гаргалаа 2021-01-10

Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2021-01-11

ДОРНЫН ЗУРХАЙ: Их хүмүүнтэй уулзахад сайн хэмээжээ 2021-01-11

ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхэнд романтик учрал тохионо. 2021-01-11

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалалыг танилцуулж байна. 2021-01-11

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны 20176 иргэнийг шинжилгээнд хамруулж дууслаа 2021-01-11

Иргэн, ААН-ийн авсан зээлийн хүүг 50-иас доошгүй хувиар бууруулах тогтоолын төслийг өргөн барив 2021-01-11