“Алтан-Өд-2020” наадмын бүртгэл өнөөдрөөс эхэллээ
Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд-2020” наадмын бүртгэл өнөөдрөөс эхэллээ.
Тус наадам нь 20 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд анх утга зохиолын төрөл зүйлийг жигд хөгжүүлэх зорилгоор эхэлсэн билээ.
Ууган наадамд яруу найргийн том хэмжээний бүтээлд ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, богино хэмжээний бүтээлийн төрөлд Д.Нямсүрэн түрүүлж “Алтан өд”-ийн эзэн болж байсан удаатай.
Сүүлийн үед энэхүү наадам нь наадам гэхээсээ илүүтэй шалгаруулалт гэж хэлэгдэх болсон. Ингээд эрхэм зохиолч та бүхэнд дараах төрлүүдэд шимт оюуныхаа бүтээлийг уралдуулахыг урья. Үүнд
- Яруу найраг
- Хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл
- Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл
- Жүжиг, киноны зохиол
- Хүүхдийн зохиол
- Утга зохиолын судлал, шүүмж
- Утга зохиолын орчуулга
- Баримтат, уран зохиолын бүтээл
Шалгаруулалтад дэвшүүлэх бүтээлийг энэ сарын 15 хүртэл МЗЭ-ийн хорооны байранд хүлээн авах аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.