Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Оффшороос ямар ч мөнгө төрийн санд орж ирээгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өнөөдөр /2020.01.08/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.
Тэгвэл оффшор бүсээс ямар ч мөнгө орж ирээгүй, мөнгө хэвлэж тарааж болохгүй гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар санууллаа.
Тэрбээр Оффшороос ямар ч мөнгө төрийн санд орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Хүний хөрөнгийн өмчлөлийг зөвхөн шүүх л өөрчлөнө. Хувь хүний хөрөнгө, мөнгийг төрд хураан авах, дайчлан хураах нь хуулиар маш хязгаарлагдмал. Монгол улс хуульгүй, дүрэмгүй улс болчихсон уу? Диктатортай болчихсон уу?
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.