С.Ганбаатар: Асуулгад хариу өгөөгүй тул Үндсэн хуулийн цэцэд хандана
УИХ-ын гишүүд Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсан "АСУУЛГА" д хуулийн хугацаанд хариу ирүүлээгүй тул Үндсэн хуулийн цэцэд өгөхөөр боллоо
АСУУЛГАД:
- Оюутолгой компанийн 2018, 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан баланс, татвар төлөлтийн гүйцэтгэл
- Дубайн гэрээ байгуулагдах үед МУ-ын Засгийн газраас Дэлхийн банкны олон талт хамтын ажиллагааны байгууллагын даатгалд гаргаж өгсөн эзэн орны баталгаа бичиг
- Дубайн гэрээ байгуулагдах үед ажилласан ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, хийсэн ажлын тайлан Монголын тал 53 хувийн ашиг хүртэх нарийвчилсан тооцоотой холбоотой бичиг баримтууд
- Лондонгийн Арбитрын шүүхэд Оюутолгой компаниас гаргасан гомдол, манай талаас өгсөн тайлбар, явцын талаарх мэдээлэл
- Оюутолгой компанийн татвар тооцооны талаарх Татварын ерөнхий газрын албан бичиг, МУ-аас орлого олж буй гадаад этгээдийн татвар төлөлтийн талаарх мэдээлэл, цаашид энэ татварыг хэрхэн зохицуулж буй талаар
- Оюутолгой компани байгуулагдсан цагаас хойш МУ-д төлсөн татвар, хураамжийн жагсаалт
- Оюутолгой анх байгуулагдахад буюу 2009 онд Монголын тал тус компанийн 34 хувийг эзэмшихдээ 38 сая долларын зээлээр хөрөнгө оруулсан байдаг. Өнөөдрийг болтол тэрхүү зээл өссөөр үндсэн өр 1.3 тэрбум доллар, хүүгийн хамт 2 тэрбумыг давсан байна. Энэ үндсэн өр, хүүгийн төлбөриин мэдээллийг гаргаж ирүүлэх тухай "... УИХ-ын гишүүдын Асуулгад хуулийн хугацаанд хариу ирүүлээгүй учир Үндсэн хуулийн цэцэд хандахаар боллоо.
-
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.