Тусгай үүргийн онгоцоор ирсэн тамирчдыг “Тэмүүжин” зочид буудалд тусгаарлалаа
Катар-Доха-Улаанбаатар чиглэлийн “Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоц өчигдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор энэ сарын 11-13-ны өдрүүдэд Катар Улсын нийслэл Доха хотноо зохион байгуулагдсан жүдо бөхийн “Доха мастер” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон үндэсний шигшээ багийн тамирчид эх орондоо ирсэн байна.
Тамирчдыг одоогоор “Тэмүүжин” зочид буудалд тусгаарлаад байгаа аж.
Тэд тус буудалд 14 хоног, гэртээ долоон хоног ажиглалт тусгаарлалтанд орсны эцэст олон улсын хүүхдийн "Найрамдал" зусланд гарсан шигшээ багийн тамирчидтай нийлж үндэсний шигшээ багийн нэгдсэн бэлтгэлд хамрагдах юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.