МАН: Ерөнхийлөгчийн санаачилсан өрх бүрд нэг сая төгрөг олгох төслийг хэлэлцэхийг дэмжжээ

МАН: Ерөнхийлөгчийн санаачилсан өрх бүрд нэг сая төгрөг олгох төслийг хэлэлцэхийг дэмжжээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.01.18/ цахимаар хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Цахим хуралдааныг Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-д өргөн барьсан “Өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцлээ.

Бүлгийн гишүүд уг тогтоолын талаар санал бодлоо хэлж, гишүүдийн олонх нь холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлж, ярих нь зүйтэй гэж үзлээ.

Хоёрдугаарт, МАН-ын бүлэг яамдын хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаархи танилцуулгыг шат дараатай сонсч, санал бодлоо хэлж байгаа. Энэ хүрээнд Соёлын сайд С.Чулуун өнөөдөр яамны хэрэгжүүлэх бодлогын зорилт,  хөрөнгө  оруулалт,  салбарын томоохон төслүүдийн талаар танилцуулсан юм. Тодруулбал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтод тулгуурлан Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр Үндэсний бахархал төлөвшүүлж, эх оронч үзэл, эв нэгдлийг нэвтрүүлнэ. Мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Бүх нийтийн соёлын боловсрол” , “Цахим соёл”, “Монгол ба дэлхий дахин” хөтөлбөрүүдийг шинээр боловсруулж хэрэгжүүлэхээр тусгажээ. Харин өмнөх хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдээс “Монгол уран бүтээл” /2015-2025/, “Соёлын биет бус өвийг хамгаалах” /2019-2023/, “Баримтат өвийг хамгаалах” /2014-2024/ төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм байна.

Түүнчлэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Кино урлагийг дэмжих тухай, Музейн тухай хуулийн төслүүлийг хэлэлцэн баталснаар салбарын эрх зүйн орчин сайжирч, үйл ажиллагаанд өндөр ач тустайг салбарын сайд онцоллоо. Мөн бодлогын зорилтод тулгуурлан Үндэсний болон сонгодог урлагийн мэргэжлийн ур чадвар бүхий нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, тэтгэлэг дэмжлэг олгох, төр олон нийтийн түншлэлийн харилцааг  өргөжүүлж, урлаг уран бүтээлийг хөгжүүлэх зорилгоор олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны хөтөлбөрт тусгажээ.

Тэгвэл олон улсад зохион байгуулах эвэнтийн тухайд   Дэлхийн соёлын сайд нарын чуулга уулзалтыг 2022 онд Монгол Улсад зохион байгуулна. Хүннү болон Монголын эзэнт гүрний түүхийг сурталчлах “Нүүдэлчдийн эзэнт гүрэн” үзэсгэлэнг Европын холбооны улсуудад аялуулах аж.

Соёлын салбарын томоохон бүтээн байгуулалтаас авч үзвэл, “Чингис хаан” хаад, язгууртны музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан,  Үндэсний урлагийн их театр, Хөвсгөл нуур музей, соёл мэдээллийн төв, Хүүхдийн номын сан, хүүхдийн театр байгуулахаар тусгаснаа танилцуулав.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт газар хөдлөлт бүртгэгдсээр байна. 2021-01-18

УИХ-ын гишүүн Т.Доржханд ҮХЦ-д хандана 2021-01-18

Энэ сард хоёр удаагийн нислэг үйлдэж, БНСУ-д гацсан иргэдээ татаж авна 2021-01-18

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо 2021-01-18

У.Хүрэлсүх: Төрийн өмчит компаниудын засаглалыг олон улсын жишигт хүргэх шаардлагатай 2021-01-18

МАН: Ерөнхийлөгчийн санаачилсан өрх бүрд нэг сая төгрөг олгох төслийг хэлэлцэхийг дэмжжээ 2021-01-18

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Оюутолгойн гэрээ, Дубайн төлөвлөгөө Монгол Улсын эрх ашгийг гишгэсэн 2021-01-18

ГХЯ: Ирэх сард багтаж эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн 2860 орчим иргэн байна 2021-01-18

Ерөнхийлөгч Х.Баттулга Оюу толгой төслийн тухай бүрэн мэдээллийг ирүүлэх тухай албан тоотыг Засгийн газарт хүргүүллээ 2021-01-18

Л.Мөнхтүшиг: Энэ сарын 22, 31-нд БНСУ руу нислэг үйлдэж 320 иргэнийг авчирна 2021-01-18

Тусгаарлан ажиглан ажиглах зургаан байрны бэлтгэлийг хангууллаа. 2021-01-18