НЗДТГ: Өндөр эрсдэлтэй ААН-үүдийн хязгаарлалт хэвээр үргэлжилнэ

НЗДТГ: Өндөр эрсдэлтэй ААН-үүдийн хязгаарлалт хэвээр үргэлжилнэ

Өнөөдрөөс буюу 2021 оны нэгдүгээр сарын 23-ны өдрөөс нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлж байгаатай холбогдуулан НЗДТГ-аас хэвлэлийн хурал хийж байна.

Өнгөрсөн хугацаанд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор хязгаарлагдсан 18 чиглэлийн үйл ажиллагаа байсныг үе шаттайгаар нээж байна. Цаана нь 12 чиглэлийн үйл ажиллагаа хязгаарлагдсан хэвээр үлдэж байна. Эдгээр байгууллагууд мэргэжлийн байгууллагуудын эрсдэлийн үнэлгээгээр коронавирус тархах хамгийн өндөр эрсдэлтэй гэж ойлгож болно.

Өнөөдрөөс үйл ажиллагаа нь нээгдэж байгаа зах, худалдааны төвүүдэд баримтлах тусгай шаардлагыг хүргүүлсэн байгаа. Иргэдийн хувьд эрэлт хуримтлагдсан байгаатай холбоотойгоор ойрын өдрүүдэд зах, худалдааны төвүүд,  үйлчилгээний газруудад оочер дараалал, ачаалал их үүсэх төлөвтэй байна. Тийм учраас иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, асуудалд ухаалгаар хандан дараалал үүсгэхгүй байх тал дээр дор бүрнээ ухамсартай хандаасай гэдгийг хүсье.

Мэргэжлийн байгууллагуудын хувьд хяналт, шалгалтын ажлыг цаашид үргэлжлүүлэн хийнэ. Үүнийг Нийслэлийн Засаг даргын зүгээс тусгайлан шаардлага тавьж, энэ ажлыг эрчимжүүлэх ажлыг ойрын өдрүүдэд хийнэ гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.