“Дэм дэмэндээ-2” аяны хүрээнд 200 өрхөд хүнсний багцын тусламж хүргүүллээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчид коронавируст цар тахлын нөлөөллийн улмаас ажлын байр нь түр хаагдсан, орлого нь тасарсан айл өрхүүдэд тусламж үзүүлэх зорилгоор “Дэм дэмэндээ-2” аяныг өрнүүлсэн. Энэ хүрээнд өчигдөр НЗДТГ-ын ажилтнуудын хандиваар авсан 200 өрхийн хүнсний багц, коронавирусний халдвараас хамгаалах хэрэгслийг зургаан дүүргийн сонгогдсон өрхүүдэд өгөв.
Тусламжийг НЗДТГ-ын харьяа алба хэлтсийн ажилтан, албан хаагчид халдвар хамгааллын дэглэмээ сахиж, биечлэн хүргэсэн юм. “Дэм дэмэндээ-2” аяныг үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй аж аж ахуйн нэгж мөн дэмжин, тусламж, дэмжлэг шаардлагатай байгаа нийслэлийн 4000 айл, өрхөд тусламжийн багц хүргүүлж байгаа юм.
“Дэм дэмэндээ-1” аяны хүрээнд өмнө нь нийслэлийн 20.000 өрхөд хүнсний багц, халдвараас хамгаалах хэрэгслийн тусламжийг хүргүүлжээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.