Газар хөдлөл бүртгэх нүүдлийн дөрвөн станц суурилуулав
Хөвсгөл аймгийн Ханх, Ренцэнлхүмбэ суманд өргөн зурвасын газар хөдлөл бүртгэх багаж бүхий нүүдлийн дөрвөн станц суурилууллаа.
Станцын мэдээллийн дижитайзерын өсгөлтийг 1, сэмплын хурдыг 100гц, мэдээллийг шууд авах боломж бүрдүүлж 4G модемтой суурилуулах, цахилгааны үл тасалдах нөхцөл бүрдүүлэн суурилуулах шаардлага тавигджээ.
Бүх станцын мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн сервэрт шууд хүлээн авч боловсруулах боломжтойгооор суурилуулсныг цахим хуудаснаа мэдээлсэн байна.
Ханх сумын бүс нутагт энэ сарын 12-нд болсон 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тул газар хөдлөл бүртгэх нүүдлийн станц шаардлагатай гэж Газар хөдлөл судлалын салбар шийдсэнээр инженерүүд ийнхүү суурилуулжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.