Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн (2021.01.26) цахим хуралдаанаар дөрвөн асуудал  хэлэлцэн шийдвэрлэсэн. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг шинэчлэн байгуулах асуудлаар үргэлжлэв. Уг Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаар ахлуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэн.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын  зургаан гишүүнээс 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. 

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Б.Жавхлан асуулт асууж, хариулт авсан.

Ингээд хуулийн төслийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын хоёр томьёоллоор санал хураалт явуулав. Тухайлбал, хуулийн төслийн 6 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжсэн санал буюу төслийн 73 дугаар зүйлийн “73.1.10 дахь заалтыг 73.1.11” гэж “73.1.11 дэх заалтыг 73.1.10” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Иймд уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гаалийн татвар болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн хугацааг сунгах төсөл өргөн барив 2021-01-26

Засгийн газар Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх, Дубайн гэрээг цуцлахыг шаарджээ 2021-01-26

Нийтийн албанд томилогдох 431 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв 2021-01-26

Монгол Улс вакцин хүлээн авах бэлэн байдлаа хангажээ 2021-01-26

“Ээждээ... Байгалийн гоо үзэсгэлэнг”... Нийгэмд чиглэсэн эерэг нөлөөллийн цахим аян эхээллээ 2021-01-26

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ 2021-01-26

Монгол эрдэмтдийн боловсруулсан төсөл олон улсын нэр хүндтэй тэтгэлэгт тэнцэв 2021-01-26

БНСУ руу хоёр удаа, Япон, Истанбул руу тус бүр нэг нислэг үйлдэхээр боллоо. 2021-01-26

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл санаачилсан хуулийн төслөө өргөн мэдүүлэв 2021-01-26

Улаанбаатарт 21-23 хэм хүйтэн байна 2021-01-27

ДОРНЫН ЗУРХАЙ: Их хүмүүнтэй уулзахад сайн хэмээжээ 2021-01-27