"X апартмент 1", "Офицер таун"-ыг хамгаалалтад авлаа

"X апартмент 1", "Офицер таун"-ыг хамгаалалтад авлаа

2021 оны 1-р сарын 24-ны өдөр батлагдсан тохиолдол Баянзүрх дүүргийн "X апартмент 1" байрнаас бүртгэгдсэн.

Тус байрны оршин суугчид болон СӨХ-ийн ажилчид нийт 128 иргэнийг ПСР шинжилгээнд хамруулахад тухайн байрны СӨХ-ны 4 ажилтнаас ковидын эерэг тохиолдол бүртгэгдсэн тул тус байрыг хамгаалалтад авлаа.

Тухайн СӨХ-ны ажилтан нь Баянзүрх дүүргийн 16-р хорооны "Офицер таун" хотхонд амьдардаг тул мөн адил хамгаалалтад авч яаралтай шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.

Иймд иргэдийг шинжилгээнд идэвхтэй хамрагдаж, шинжилгээний хариу гартал гэрээсээ гарахгүй байж, тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг хүсье.

Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Онцгой комисс

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.