Боксын холбооны шинэ ерөнхийлөгчөөр Т.Мөнхбаяр сонгогджээ

Боксын холбооны шинэ ерөнхийлөгчөөр Т.Мөнхбаяр сонгогджээ

Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Төмөрийн Мөнхбаяр сонгогджээ. 

Холбооны Удирдах зөвлөл хуралдаж, есөн гишүүний долоо нь шинэ удирдлагыг сонгох хуралдаанд оролцсон ба гишүүдийн 100 хувийн саналаар Т.Мөнхбаярыг тус холбооны ерөнхийлөгчөөр сонгосон байна. 

Сануулахад, Монголын боксын холбооны удирдлагууд 2020.10.28-нд хуралдаж, энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ Монголын боксын холбооны ерөнхийлөгчийн сонгуульт ажлаа хүлээлгэж өгөх шийдвэр гаргаснаа мэдэгдэж байсан юм. Тэрбээр 2013 оноос энэхүү сонгуульт албыг хашиж байсан юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.