Засгийн газрын сайд нар ТАНГАРАГ өргөлөө

Засгийн газрын сайд нар ТАНГАРАГ өргөлөө

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр завсарлаж байна. Энэ өдөр Монгол Улсын Засгийн газрын шинэ гишүүд тангарагаа өргөлөө. 

УИХ-аас 2019 оны 11 дүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилж чөлөөлөхийг хуульчилсан. Үндсэн хуулийн дагуу Ерөнхий сайд танхимын сайд нараа томилсон билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга, яамдын асуудал эрхэлсэн сайд зэрэг17 гишүүний бүрэлдэхүүнээ танилцуулав. Харин Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжлийн яамыг нэмж байгуулах ч намар аравдугаар сараас байгуулахаар төлөвлөжээ. 

Үндсэн хуульд зааснаар, Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөснөөр үүрэгт ажилдаа орох юм. 

Сайд нар, “Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чиг шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн УИХ-д тангараг өргөв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.