Сар бүр 800-1000 иргэнээ татаж авахаар төлөвлөж байна

Сар бүр 800-1000 иргэнээ татаж авахаар төлөвлөж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл сонсов. Хоёрдугаар сарын 3, 26-нд Сөүл, мөн сарын 10-нд Токио, 24-нд Истанбул хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж 850 орчим иргэнээ татаж авна.

Цаашид долоо хоног тутам доод тал нь нэг удаа нислэг хийж, сардаа 800-1000 иргэнээ авчрахаар төлөвлөж байна.Монгол Улсын Шадар сайд 8625 хүн /БНСУ-д 5013/, үүнээс 2659 нь нэн яаралтай буцах хүсэлтээ гаргажээ.

Нийт иргэний 563 нь Европ, 6441 нь Ази, 1478 нь АНУ, 140 нь Австрали, гурав нь Африкийн улсад байгааг танилцуулгын үеэр дурдлаа. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.