PCR шинжилгээгээр 37 хүнээс коронавирус илэрчээ.
ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 30-нд хийсэн PCR шинжилгээгээр 37 хүнээс коронавирус илэрчээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 11202 хүнд шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгджээ. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу ажиглан тусгаарлах байранд тусгаарласан хүмүүсийн давтан шинжилгээ, мөн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын өргөжүүлсэн тандалтад хийсэн шинжилгээнээс илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандан судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.