"Насны хишиг"-ийг ахмадуудын дансаар олгож эхэллээ
Сар шинийн баярын "Насны хишиг" мөнгөн тэтгэмжийг өнөөдрөөс олгож эхэллээ. Манай улс 2017 оноос эхлэн Ахмад настны тухай хуулийн дагуу 65 ба түүнээс дээш насны ахмадуудад жил бүр билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан жилдээ хоёр удаа "Насны хишиг"-ийн мөнгөн тэтгэмжийг олгож эхэлсэн юм. Улсын хэмжээнд жил бүр 140 мянган орчим ахмад "Насны хишиг" авч байна.
Энэ жил уг тэтгэмжийг авах ахмадууд мөн цахимаар холбогдон өргөдлөө гарган өгч бүртгүүлснээр авах юм. Хамгийн гол нь ахмадууд тэтгэмжээ авах арилжааны банкны дансаа зөв бүртгүүлэх нь чухал байгааг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдэгдлээ.
"Насны хишиг"-ийг 65-69 насны ахмадуудад 50 мянган төгрөг, 70-79 насныханнд 80 мянган төгрөг, 80-89 насныханд 150 мянга, 90-ээс дээш насны ахмадуудад 250 мянган төгрөгийг ийнхүү 4 насны бүлгээр олгож байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.