Хонконгийн шүүх хэвлэлийн магнат Жимми Лайг барьцаагаар суллахаас татгалзлаа.

Хонконгийн шүүх хэвлэлийн магнат Жимми Лайг барьцаагаар суллахаас татгалзлаа.

Хонконгийн давж заалдах шатны шүүх хэвлэлийн магнат Жимми Лайг барьцаагаар суллахаас татгалзлаа. Түүнийг дөрөвдүгээр сарын дундуур болох шүүх хурал хүртэл цагдан хорино гэж RTHK радио станц мэдээлэв.

Сөрөг хүчний зүтгэлтнийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 3-нд луйврын хэрэгт холбогдуулан баривчилж, 12 дугаар сарын 11-нд үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах зорилгоор гадаадын хүчнүүдтэй хуйвалдсан гэж буруутгажээ.

Хонконгийн шүүх Лайг 10 сая хонгконг долларын (1.3 сая ам.доллар) барьцаагаар гэрийн хорионд байлгах шийдвэрийг 12 дугаар сарын 23-нд гаргасан боловч 12 дугаар сарын 31-нд шийдвэрээ цуцалж, түүнийг урьдчилан хорих төв рүү буцаажээ. Түүний өмгөөлөгчид энэ шийдвэрийг давж заалдахыг оролдсон байна.

“Next Digital Media” хэвлэлийн компани болон "Пинго жибао" сониныг үүсгэн байгуулагч болох Жимми Лай хэд хэдэн хэрэгт холбогджээ. Хонконгийн Засгийн газрын эсрэг жагсаал цуглаануудын гол зохион байгуулагчдын нэгд тооцогддог тэрбээр АНУ-ын улс төрийн элитүүдтэй нягт холбоотой байсан бөгөөд Хятад, Хонконгийн эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалж байсан аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ДЭМБ-ын шинжээчид коронавирустэй холбоотой "чухал сэжүүр" олжээ 2021-02-08

“Tesla” компани Хятадын зах зээлээс 36,126 машинаа эргүүлэн татаж байгаагаа мэдэгджээ. 2021-02-08

“Tesla” компани биткойн криптовалютад 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан 2021-02-09

ОХУ: Криптовалютыг мэдүүлэгтээ бүртгүүлэх шаардлагатай гэж үзэв 2021-02-09

ДЭМБ-ын шинжээчид Уханьд хийсэн айлчлалынхаа дүнг өнөөдөр танилцуулна 2021-02-09

Хонконгийн шүүх хэвлэлийн магнат Жимми Лайг барьцаагаар суллахаас татгалзлаа. 2021-02-09

“Facebook” вакцинжуулалтын талаарх хуурамч мэдээллийг устгана 2021-02-09

Монгол Улс Оюу толгойн гэрээг цуцлахыг эрмэлзэж байна 2021-02-09

Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү хууль тогтоох салбарт шинэтгэл хийхээ зарлалаа 2021-02-09

Мьянмарын зэвсэгт хүчний Ерөнхий командлагч олон нийтэд хандаж мэдэгдэл хийлээ 2021-02-09

Мьянмарт цагдаа нар жагсагчдыг тараахын тулд резинэн сумтай буу ашигласан байна. 2021-02-10