PCR шинжилгээгээр 40 хүн коронавирусээр халдварласан

PCR шинжилгээгээр  40 хүн коронавирусээр халдварласан

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд нийт 30468 хүнд шинжилгээ хийхэд 40 хүнд коронавирусний халдвар илэрчээ.

Эдгээр тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн ба Токио -Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн нэг иргэн бол бусад нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байжээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт 22 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2247 болсон бол үүнээс 1640 тохиолдол нь эдгэрсэн. Коронавирусний халдвар авсны улмаас 582 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэнийг биеийн байдлаар нь ангилан үзвэл хөнгөн 494, хүндэвтэр 84, хүнд 3, маш хүнд 1 хүн байна.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд өчигдөр 45,351 хүнээс сорьц авсан. Үүнээс 29664 хүний шинжилгээний хариу гараад байна. Эдгээрээс одоогоор халдвар илрээгүй байна" гэлээ. 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.