Өнөөдрийн байдлаар нийслэлд 40 зочид буудлын 1900 өрөөг тусгаарлан ажиглах байрны зориулалтаар ашиглаж байна.
Мөн ойрын хавьтал, гадаадаас ирэх иргэдийг тусгаарлах 20 зочид буудлын 1,012 өрөөний бэлэн нөөцтэй байгаа юм. Цаашид ашиглах боломжтой гэж үзэн 11 буудлын 446 өрөөг нөөцөд бүртгэж авчээ.
2021 оны хоёрдугаар сарын 13-ны байдлаар 1,9 сая хүн түргэвчилсэн болон PCR шинжилгээ өгөөд байна. Түүнчлэн хоёрдугаар сарын 06-ны байдлаар 9 мянга 143 иргэн нутаг буцах хүсэлтээ илэрхийлсний 2 мянга 773 нь яаралтай нутаг буцна хэмээн мэдэгджээ. Өнөөг хүртэл тусгай үүргийн нислэг болон газраар 28 мянга 862 иргэнийг татаж авсан гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.