Д.Сумъяабазар: Хүүхдийн сэтгэлзүйг эмчилж, боловсрол, мөрөөдөлтэй болоход нь дэмжих хэрэгтэй

Д.Сумъяабазар: Хүүхдийн сэтгэлзүйг эмчилж, боловсрол, мөрөөдөлтэй болоход нь дэмжих хэрэгтэй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт өчигдөр очиж, хүүхдүүдийн амьдарч, сурч боловсорч буй нөхцөлтэй танилцлаа.

Өнгөрсөн оны 12 дугаар сард тус төвд байсан өсвөр насны хөвгүүн хүчирхийлэлд өртсөн талаар нийгэмд багагүй шүүмжлэл дагуулсан. Засаг даргын захирамжаар хүчирхийлэлд өртсөн хүүг Хүүхэд хамгаалах төвд хүргэн, сэтгэлзүйн засал эмчилгээ хийж, уг хэрэгт холбогдсон өсвөр насны хоёр хүүг мөн соён гэгээрүүлж, төлөвшүүлэхээр ажиллаж байгаа аж.  

Засаг дарга Д.Сумъяабазар тус төвийн удирдлагууд, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынханд хандан “Энд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, ганцаардсан, ар гэрийн амьдрал хэцүү, аав ээж нь архины хамраалтай,  хичээл ном сурах нөхцөл нь бүрдээгүй, ирээдүйгээ сайхнаар төсөөлж чадахгүй байгаа хүүхдүүд ирдэг. Эдгээр хүүхдийн сэтгэлзүйг эмчилж, гэгээрүүлж, боловсролтой, мөрөөдөлтэй болоход нь дэмжиж нийгэмд гаргаснаар ирээдүйд зөв иргэн болоход нь тусална. Өнгөрсөн оны 12 дугаар сард гарсан хүүхдийн хүчирхийллийн тухайд төвийн удирдлагаас тайлбар нэхэж, ийм зүйл гарсан нь хариуцлагагүй байдалтай шууд холбоотой” гэв. 

Тэрбээр, тус төвд байгаа хүүхдүүдтэй уулзаж ярилцан, хичээл номондоо шамдаж, бусаддаа тустай, найз нартайгаа эвтэй байхыг захив.

Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын дарга Б.Бат-Орших “Манайд янз бүрийн нөхцөл байдалтай орчноос, янз бүрийн төлөвшилтэй хүүхдүүд ирдэг. Аль болох хүүхдүүдтэй тулж ажилладаг албан хаагчдынхаа тоог нэмэхэд анхаарч байна” гэлээ. 

Тус цогцолборт одоогоор 74 хүүхэд байгаа бөгөөд нэг ээлжинд 9 багш ажилладаг.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Модид захидал илгээв 2021-02-25

БИЗНЕС ЭРХЛЭГЧИД НЭГДЭЖ БАНКТАЙ БОЛОХ БОЛОМЖТОЙ 2021-02-25

Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр Э.Болормааг томиллоо. 2021-02-25

Алба хаагчид 178 байршилд гурван ээлжээр хөл хорионы дэглэмийг мөрдүүлж ажиллав 2021-02-25

E-Mongolia систем 700 гаруй мянган хэрэглэгчтэй боллоо 2021-02-25

Д.Сумъяабазар: Хүүхдийн сэтгэлзүйг эмчилж, боловсрол, мөрөөдөлтэй болоход нь дэмжих хэрэгтэй 2021-02-25

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г зохион байгуулахад оролцсон эмч, эмнэлгийн ажилчдын илүү цагийн нэмэгдлийг шийдвэрлэв 2021-02-25

PCR шинжилгээгээр  46 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ. 2021-02-25

Ханх суманд 3,6 магнитудын хүчтэй газар хөдлөв 2021-02-25

Мянганы сорилтын корпорацын Дэд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жонатан Брүүкстэй цахим уулзалт хийлээ 2021-02-25

Уул уурхайн ажилчдын ээлж солих нэгдсэн зохион байгуулалтыг хийнэ 2021-02-25