Монгол Улс Тринидад ба Тобаго улстай дипломат харилцаа тогтоов

Монгол Улс Тринидад ба Тобаго улстай дипломат харилцаа тогтоов

Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Тринидад ба Тобаго улстай энэ сарын 24-нд Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов.

Хоёр улс найрсаг харилцаа, харилцан сонирхсон салбаруудад хамтын ажиллагаа хөгжүүлэхийг эрмэлзэж, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов. Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд, Тринидад ба Тобаго Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын Хэргийг түр хамаарагч Ордел Барман нар гарын үсэг зурав.

Дипломат харилцаа тогтоосноор хоёр талын хооронд болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах илүү боломж нээгдэж байгааг талууд илэрхийлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД 2021-02-25

"Идэвхтэй хөдөлгөөн Спортын шилжилт" төлөвлөгөөг танилцуулав 2021-02-25

Улаанбаатарт 2-4 хэм дулаан байна 2021-02-26

ДОРНЫН ЗУРХАЙ: Өр барагдуулахад сайн 2021-02-26

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд Лаура Боттаг хүлээн авч уулзав 2021-02-26

Монгол Улс Тринидад ба Тобаго улстай дипломат харилцаа тогтоов 2021-02-26

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНФУлсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. 2021-02-26

БНСВУ-аас Монгол Улсад суух Элчин сайд үүрэгт ажилдаа орлоо 2021-02-26

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Найрамдлын цахим буухиа арга хэмжээнд оролцлоо 2021-02-26

Сангийн сайд Б.Жавхлан НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг өчигдөр хүлээн авч уулзлаа. 2021-02-26

Алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх цахим сургалт зохион байгуулагдаж байна 2021-02-26