БНСУ-д хүн хоорондын зай барих журмыг сунгажээ

БНСУ-д хүн хоорондын зай барих журмыг сунгажээ

БНСУ-ын бүс нутгуудад коронавирусний халдварын шинэ голомтууд үе үе үүсэж байгаатай холбоотойгоор одоо хэрэгжиж буй хүн хоорондын зай барих журмыг хоёр долоо хоногоор сунгажээ.

Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Чон Се Гюн өнөөдөр Сөүлд болсон байгалийн гамшиг, онцгой байдал, гамшигтай тэмцэх штабын хурлын үеэр мэдэгдсэн байна.

Өмнөд Солонгосын Сөүл, Инчон хотууд, Гёнгидо мужид хүн хооронд 2 метр, бусад мужуудад 1.5 метрийн зай журам хэрэгжиж байгаа юм. Үүнээс гадна, дөрвөөс дээш хүн нэг дор цуглахыг хориглох, нийтийн хоолны газруудын үйл ажиллагаанд тавих хязгаарлалтыг хэвээр үлдээжээ.

БНСУ-ын Ерөнхий сайд иргэддээ хандан эрх баригчдын тогтоосон эрүүл ахуй-халдварт өвчний дүрэм журмыг чанд сахин мөрдөхийг уриаллаа. Тэрбээр мөн цар тахлын шинэ давлагаа гарсан тохиолдолд эмнэлгийн нөөц хомсдож болзошгүй гэж санаа зовж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн энэ оны эцэс гэхэд хүн амыг вакцинжуулж дууссаны дараа улс орон нь хэвийн амьдралдаа эргэн орно гэж найдаж байгаагаа тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Төв банк бодлогын хүүгээ хамгийн доод түвшинд хэвээр үлдээжээ 2021-02-25

Сөүл хотын асрамжийн газрын 61 настай ажилтан вакцины анхны тунг хийлгэсэн 2021-02-26

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 406-аар нэмэгдэж нийт 88,922-д хүрэв. 2021-02-26

“Pfizer вакцин” Инчон олон улсын нисэх онгоцны буудал дээр ирсэн. 2021-02-26

Сөүл хотын хоолны газар болон спорт фитнэс төвүүдийг 22 цаг хүртэл ажиллана. 2021-02-26

БНСУ-д хүн хоорондын зай барих журмыг сунгажээ 2021-02-26

BIGBANG-ийн G-Dragon, BLACKPINK-ийн Женни хоёр болзсон уу ? 2021-02-26

Өчигдөр БНСУ-д“Ковид-19” өвчний эсрэг вакциныг 18489 хүн хийлэгсэн байна. 2021-02-27

Өнөөдөр өглөө “Pfizer” вакцины анхны тарилгыг хийж эрчимтэйгээр вакцинжуулалтыг эхлүүлжээ. 2021-02-27

БНСУ ирэх 11 дүгээр сар гэхэд хүн амынхаа 70 хувийг дархлаажуулах зорилт тавиад байна. 2021-02-28

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 355-аар нэмэгдэж нийт 90,029-д хүрэв. 2021-03-01