Б.Жаргалсайхан: ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ӨӨРЧЛӨХИЙН ТУЛД НЭГ АВЛИГАЧАА "ЗОЛИГТ" ГАРГАХ ХЭРЭГТЭЙ...

Б.Жаргалсайхан: ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ӨӨРЧЛӨХИЙН ТУЛД НЭГ АВЛИГАЧАА "ЗОЛИГТ" ГАРГАХ ХЭРЭГТЭЙ...

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ӨӨРЧЛӨХИЙН ТУЛД НЭГ АВЛИГАЧАА "ЗОЛИГТ" ГАРГАХ ХЭРЭГТЭЙ...

150 жилийн түүхтэй, Английн хатан хаан хувьцааг нь эзэмшдэг гэх Рио Тинто компани бол аварга том шувуу юм. Удирдлага нь Лондонд байхад менежментын баг нь Канад, Австралид байх жишээтэй Энэ аварга том шувуу дэлхий дээр эргэлдэж байдаг бөгөөд хууль эрхзүй сул, улс төрийн тогтворгүй байдалтай, зах зээлийн мэдлэг тааруу улс орон руу шумбан ордог. Дайн, ядуурал, өлсгөлөнтэй улс орнуудаас ашиг хийдэг гэхэд болно.

Өмнөд Африк, Энэтхэг, Мадагаскар, Серби, Намибигаас ашиг хийж байсан Рио Тинто компани 1990 оны хувьсгал, өөрчлөлт, социалист лагериуд нуран унахтай зэрэгцүүлэн Ази болон ЗХУ-аас салсан орнуудтай тулж ажилласан түүхтэй. Казакстан, Тажикстан, Узбекстанаас эхлээд Монгол Улсын газрын баялаг руу шумбан орсон байдаг юм.

Эдийн засгийн мэдлэг сулаас болоод 1990 оноос хойш Рио Тинто компанитай хамтран ажилласан бүх улсууд гомдолтой байдаг. Яг өнөөдрийн байдлаар 14 улсын Засгийн газар Рио Тинто компанитай зарга үүсгэж байна. Энэ компанийн 150 жилийн түүхийг аваад үзэх юм бол зарга заалхайгүй цаг хугацаа гэж байсангүй ээ. Тийм учраас 2000 хуульчтай том баг Рио Тинто компанийн эрх ашгийн төлөө нүдээ ч цавчихгүй ажиллаж байдаг.

Хамгийн сүүлд гэхэд Рио Тинто компани Мозамбек улстай хийсэн зарга дээр ялагдал хүлээсэн. Намиби улстай хийсэн зарга дээр ч гэсэн ялгаагүй ялагдал хүлээж гэрээгээ эргэж харах, өөрчлөх шийдэлд хүрсэн юм билээ. Рио Тинто компанийн улс орнуудтай хийдэг үндсэн арга зам бол албан тушаалтнуудад авлига өгөх. Ийм замаар хийгдсэн ихэнх гэрээ хэлцлүүд өөрчлөгдөн шинэчлэгдсэн юм билээ.

Түүнээс биш Лондон дахь Арбитрын шүүхэд хандаад амжилт олох нь ховроос гадна заргалдах хооронд баялгийг нь ухаад гарчихдаг туршлагатай. Монгол Улсын хувьд хамгийн зөв зам дээрээ буюу албан тушаалтнуудад авлига өгсөн асуудлыг нь нотлох гэж оролдож байна. Энэ бол хамгийн зөв гэдгийг Рио Тинто компанийн ялагдал дээрээс харж болох юм. Олон улсад Рио Тинто компани авлига өгдөг, байгаль сүйтгэдэг гэдгээрээ алдартай.

Энэ байдал бидэнд боломж олгох учраас улс төрийн нам ганц нэг авлигачаа хамгаалахгүйгээр Рио Тинто компаниас Оюу толгойн гэрээг батлах замаар авлига авсан гэдгийг нотлох ажиллагаанд эх орончоор хандах цаг болсон. Татварын асуудлаар шүүхэд хандаад гэрээг өөрчлөх гоц гойд шалтгаан болохгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тойруу алсуур ч гэсэн намын биш түмний эрх ашгийн өмнөөс нэг авлигачаа “золигт” гаргацгаая...

 


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

С.Ганбаатар: 5 ӨДРИЙН 102 ЦАГИЙН ӨЛСГӨЛӨН ЯМАР ҮР ДҮНГ ГАРГАСАН БЭ ?! 2021-02-01

А.Ганxуяг: Гадаадад амьдарч буй залуус яагаад эх орондоо буцдаггүй юм бол??? 2021-02-05

С.Ганбаатар: Монголын ЗГ-аас зогсоогоод байсан нэхэмжлэлийн маргааныг үргэлжлүүлж эхэлсэн байнa. 2021-02-17

Б.Жаргалсайхан: Нийгэм эдийн засгийн асуудлаар... 2021-02-21

Ёс зүйн алдаа гаргасан шүүгчдийг АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХИЙГ шаардлаа. 2021-02-24

Б.Жаргалсайхан: ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ӨӨРЧЛӨХИЙН ТУЛД НЭГ АВЛИГАЧАА "ЗОЛИГТ" ГАРГАХ ХЭРЭГТЭЙ... 2021-02-27

Цэгмэд: Гурван хувийн хүүтэй зээлийг хэн хүртэх вэ? 2021-03-11

Коронавирусний халдвар авсан А.Отгонбаатар үзэл бодлоо илэрхийллээ. 2021-03-14

С.Ганбаатар: Сү.Батболдтой холбоотой 202 материалыг өгөх гэж байна. 2021-03-15

300 орчим тээвэрчдийн цалин хөлсийг үндэслэлгүй бууруулсаныг эсэргүүцэж тээвэрчид ажил хаялт суулт хийгээд 4 хонлоо 2021-03-16

А.Отгонбаатар: Надад хийсэн эмчилгээ. 2021-03-22