Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нисэх онгоцоор манай улсад өнөөдөр ОХУ-ын “Спутник-V” вакцин ирлээ. Коронавирусний эсрэг “Спутник-V” вакцины 10 мянган тунг манай улс хүлээн авч байна. Вакциныг хүлээн авах үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Васильев Максим Викторович нар байлцав.
Коронавирусний эсрэг “Спутник-V” вакцин нь манай улсын хүлээн авч буй гурав дахь төрлийн вакцин болж байгаа юм.
Манай улс “Спутник V” вакцины 20 мянган тун авахаас өнөөдөр 10 мянгыг нь авч байгаа бөгөөд гуравдугаар сарын эхний 7 дараагийн 10 мянган тун вакцин ирэх аж. Вакцин хүлээн авах үеэрээ Эрүүл мэндийн сайд С.Энхболд “ЭМЯ вакцинаа төвлөрүүлж татан авахад анхаарч байна. Эмнэлгийн ажилтнуудаа энэ сарын 23-наас вакцинжуулх эхэлсэн. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх энгийн арга нь амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гараа тогтмол угаах юм.
Мөн шинжлэх ухааны дэвшлээр вакцин гарган авч байгаагийн нэг нь “Спутник V“ юм. Гуравдугаар сард ард иргэдээ өргөн хүрээнд акцинжуулна” гэлээ.
“Спутник V” вакциныг хүлээлгэн өгсөн ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Васильев Максим Викториевич хэлэхдээ, “ОХУ-ын хамгийн нэр хүндтэй Шинжлэх ухааны хүрээлэн боловсруулж гаргасан, сайн чанартай вакцин Монгол Улсад ирлээ. Маш их туршлага хуримтлуулсан, шинжлэх ухаан, техникийн ууган байгууллагын нэг болох энэ хүрээлэнгийн 130 жилийн ой энэ жил болох юм. Энэ вакцины анхны нийлүүлэлт хийхэд Монгол Улсын “Эм импекс” корпораци ихээхэн үүрэг гүйцэтгэсэн” гээд монголчуудад эрүүл энхийг хүсэн ерөөв. ОХУ-ын Спутник вакциныг одоогоор дэлхийн 40 гаруй улсад хэрэглэж байгаа аж. Монгол Улс одоогоор 150 мянган тун “Астразнека”, 300 мянган тун “Синафарм”, 10 мянган тун “Спутник v” вакцин татан аваад байна.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.