Саудын Арабын хааны гэр бүлийн хоёр гишүүнийг саатуулжээ

Саудын Арабын хааны гэр бүлийн хоёр гишүүнийг саатуулжээ

НЬЮ-ЙОРК. /TASS/. Саудын Арабын эрх баригчид тус улсын хаан Сальман бен Абдель Азиз Аль Саудын дүү болон ач хүү нарыг эх орноосоо урвасан хэмээн буруутгаж, баривчлан саатуулсан тухай “The Wall Street Journal” сонин мэдээлсэн байна.


Тус сонины мэдээлснээр, өнгөрсөн баасан гарагийн өглөө хааны ордны хамгаалагчид тэднийг баривчилж, гэрт нь нэгжлэг хийсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, баривчлагдсан хүмүүст бүх насаар нь хорих юмуу цаазаар авах ял оноож магадгүй байна.


Болсон хэргийг Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Салман Аль Саудын хаан сэнтийд залрах замаа засах оролдлого гэж харж байна.


2017 оны 11 дүгээр сарын эхээр Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж тэргүүтэй Авлигатай тэмцэх дээд хороо хааны гэр бүлийн хэдэн арван гишүүнийг санхүүгийн болон албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж, хорионд оруулсан юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.