PCR шинжилгээгээр 41 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ.

PCR шинжилгээгээр  41 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ.

ХӨСҮТ-ийн Хавдварт өвчин судлалын тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Монгол Улсад өнөөдрийн 09:00 цагийн байдлаар коронавируст халдварын 41 тохиолдол нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 2907 хүрлээ" гэв.

Нийт бүртгэгдсэн 41 тохиолдлын дотоодод халдвар авсан 40, "Алтанбулаг" боомтоор татан авсан иргэнээс илэрчээ. 

Эмчилгээнээс нийт тохиолдлын 77% буюу 2249 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагт 66 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарлаа. Өнөөдрийн байдлаар нийт 643 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал хөнгөн 561, хүндэвтэр 73, хүнд 8, маш хүнд 1 хүн байна.

24 цагийн байдлаар бүртгэгдсэн тохиолдолоос 20 хүн "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд халдвар илэрсэн хүмүүсийн ойрын хавьтал байна. 14 хүн хяналтанд авсан голомтоос, 6 хүний халдварыг голомтыг тодорхойлох ажил явагдаж байна.

Тохиолдолын тоо буурахгүй байгаа тул бид юу юунаас илүүтэйгээр дэглэмээ барьж, олон хүнтэй үйлчилгээний газар аль болох явахгүй байхыг хичээх хэрэв явах шаардлага гарсан тохиолдолд 15 минутаас илүүтэйгээр байхгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.