Гамшгийн эсрэг 4 дэх удаагийн дэмжлэгийг жижиг бизнес эрхлэгчдэд 6.5 сая хүртэлх воныг олгох боломжтой.
Гамшгийн эсрэг 4 дэх удаагийн дэмжлэгийг жижиг бизнес эрхлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 6.5 сая хүртэлх воныг олгох боломжтой гэж Ардчилсан намын Бодлогын хорооны дарга “Хонг Ик Пюу “өнөөдөр буюу 3-р сарын 1-ний өдөр мэдэгдэв.
Хонг Ик Пюу дарга тухайн өдөр MBC радиод өгсөн ярилцлагадаа гамшгийн эсрэг 4 дэх тусламжийн талаар дэлгэрэнгүй тайлбарлажээ.
Бизнес эрхлэхийг хориглосон аж ахуйн нэгжүүдэд 5 сая вон, бизнесийн хоригоос хязгаарлалтад шилжсэн аж ахуйн нэгжүүдэд 4 сая вон, байнга хязгаарлалтай байсан аж ахуйн нэгжүүдэд 3 сая вон тус тус олгох ажил мэргэжлийн төрлөөс хамаарч 1-2сая вон олгох боломжтой.
Үүнээс гадна 1.5 сая вон хүртэлх цахилгааны төлбөрийн нэмэлт дэмжлэг үзүүлэх болно.
Гудамжны худалдаа эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэгийг Орон нутгийн засаг захиргааны удирдлагад бүртгэлтэй 40,000 орчим гудамжны худалдаачдыг дэмжихээ тайлбарлав. Татвараа ч төлдөггүй гудамжны худалдаа эрхлэгчдийг дэмжиж байна гэсэн шүүмжлэл байсан. Энэ нь хэн нэгэн татвар төлснөөс биш, харин бид хамгийн түрүүнд нийгэмд хамгийн хэцүү хүмүүст хандаж дэмжлэг үзүүлэх болно гэж хэлжээ.
Нэмэлт төсөвт 15 их наяд воны 9 их наяд 900 тэрбум воныг Засгийн газрын бонд гаргах замаар босгох юм. Үлдсэн 5.1 их наяд воныг улсын сангаас 2.6 их наяд вон, Солонгосын банкнаас 800 тэрбум вон , мөнгөн сангаас 1.7 их наяд воны санхүүжилтээр баталгаажуулна.
Алдагдлын нөхөн олговрын тухай хуульд (Жижиг бизнес эрхлэгчдийг хамгаалах, дэмжих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ) тухай "Хуулийн төслийг 3-р сарын дотор Үндэсний чуулганаар батлуулна гэж найдаж байна" 7-р сарын 1нээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэжээ. Хэрвээ хуулийн төсөл 3-р сарын 30-нд батлагдвал тэр үеэс эхлэн хүчин төгөлдөр болно.
эх сурвалж: https://news.naver.com/main/ranking/read.nhn?mode=LSD&mid=shm&sid1=001&oid=001&aid=0012231740&rankingType=RANKING
орчуулан эмхтгэсэн: Н.ХАЛИУН
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.