Сөүл-Улаанбаатарын нислэгээс эхлэн тийзний үнэ хямдарч байна

Сөүл-Улаанбаатарын нислэгээс эхлэн тийзний үнэ хямдарч байна

Иргэний агаарын тээврийн "МИАТ" ТӨХК гадаад улс орнуудаас иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгүүдийн тийзний үнийг 15 хувиар хямдруулж байгаагаа мэдэгдсэн. Хямдрал өнөөдрөөс буюу 3 дугаар сарын 1-нээс эхэлж байна. Энэ үүднээс УОК-ын шийдвэрээр иргэдээ татан авах хуваарийн дагуу маргааш 3 дугаар сарын 2-нд үйлдэх Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээс эхлэн тийзний  тарифт үнэ хямдарч байна. Тийзний хямдарч буй үнийг дахин мэдээлвэл: 

  • Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийн үндсэн тариф 530,000 вон нь 72,000-аар хямдарч 457,000 вон,
  • Токио -Улаанбаатар чиглэлийн тийзний 59,150 иений үндсэн тариф 8,100 иенээр хямдарч 51,050 иен,
  • Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тийз 830 евро байсан нь 99 еврогоор хямдарч 731 евро,
  • Истанбул-Улаанбаатар чиглэлийн тийз 734 ам.доллар байсан нь 102 ам.доллароор хямдарч 629 ам.доллар,
  • Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн тийз 364 ам.доллар байсныг 50 ам.доллароор хямдруулж 314 ам.доллар болох юм.

УОК-ын шийдвэрийн дагуу манай улс энэ сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 1920 иргэнээ татан авна.

Үүнд:

  • 3 дугаар сарын 02-нд Сөүл-Улаанбаатар
  • 3 дугаар сарын 04-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  • 3 дугаар сарын 05-нд Нурсултан-Улаанбаатар
  • 3 дугаар сарын 11-нд Токио-Улаанбаатар
  • 3 дугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар
  • 3 дугаар сарын 15-нд Токио-Улаанбаатар
  • 3 дугаар сарын 17-нд Франкфурт-Улаанбаатар
  • 3 дугаар сарын 18-нд Франкфурт–Улаанбаатар
  • 3 дугаар сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
  • 3 дугаар сарын 25-нд Токио-Улаанбаатар
  • 3 дугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  • 3 дугаар сарын 31-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэх юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.